Эрүүгийн хэргийн шүүхийн танилцуулга

 
Монгол Улсын Их Хурал 2012 онд Шүүхийн тухай багц хууль /Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай/-ийг баталлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Анхан шатны шүүх дараах бүтэцтэй байна:”, мөн зүйлийн 22.1.2 дахь хэсэгт "дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;” гэж тус тус заажээ.
 
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд "Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтооно:” гэж заасны дагуу Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийг нутаг дэвсгэрийн харьяаллаар харьяалсан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ажиллаж байна.
 
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн:
1. Шүүгч Д.Бавуу
2. Шүүгч Д.Лувсандорж
3. Шүүгч Д.Чинзориг