"Харилцааны сэтгэл зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус шүүх захиргааны ажилчдын үйлчилгээний харилцаа, хандлагыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "Харилцааны сэтгэл зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш Н.Мандуул нь Харилцааны сэтгэл зүй, Харилцаа-Ааш араншин, зан төлөв, Харилцаа-Бие хүний зан төлөв, Харилцааны ур чадвар, Ёс зүй, ёс суртахуун гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд сургалтыг явууллаа.
 
 
 
Тамгын газар