Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.07.25)

2017.07.25
 
1. Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг 
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
 
2. Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй Р.Батсүхт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт  зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
 
3. Н.Нанзадын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
 
4. Д.Очирхандын нэхэмжлэлтэй “Илч Орд” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл