Эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт явууллаа.

          2017 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас Налайх дүүргийн Хас банк, ХААН банк болон 3, 4, 6, 7 дугаар хороодод 2017 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 21-ний хооронд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, Иргэний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүйн маргаануудыг Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар шийдвэрүүлэх онцлог ач холбогдол, Эвлэрлийн гэрээний тухай ойлголт зэргээр сургалт явуулж, гарын авлага, тараах материалаар хангав. Уг сургалтанд нийт 142 хүн хамрагдсан болно.
         Монгол улсад “ Эвлэрүүлэн зуучлалын тухай “ хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөгдсөн. Энэ хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэхэд талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц  шийдлийг олоход нь Эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай, цаг завыг хэмнэж маргалдагч талууд ярилцаж, хэн аль нь сэтгэл хангалуун шийдэлд хүрдэг нь онцлогтой болон Шүүх, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хоёрын хоорондын ялгааг нарийвчлан тайлбарлаж сургалт амжилттай явагдлаа.
 
 
Тамгын газар