"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн болов.

Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнд тус шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг нар оролцож,  шүүн таслах ажиллагааны талаар болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл хийлээ. Дээрхи зөвлөлгөөнд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар,, Багахангай дүүргийн Цагдаагийн тасаг болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд идэвхитэй оролцлоо. 
 
Тамгын газар