Сургалт зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ШЕЗ, ГБХЗХГ, “Good Neighbors” ОУБ-аас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүгчдэд зориулсан сургалтад хамрагдсан байна.
 
 
Дээрх сургалтын нээлтийн ажиллагаанд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Good Neighbors ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол нар үг хэлж, шүүгчдийн мэргэжлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шаардлагатай сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар оролцож, сургалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн, Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг хааж, сертификат гардуулжээ.
 
 
Тус шүүхийн шүүгч Л.Нарангэрэл нь уг сургалтын сэдвийн хүрээнд олж мэдсэн мэдлэг мэдээллийг шүүгч, шүүгчийн туслахуудад танилцуулж, гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлууд, гэр бүл дэх хүүхдийн эрх, хамгааллын талаар харилцан ярилцаж, сургалтыг идэвхтэй оролцооны буюу интерактив аргаар, үр дүнтэй явуулсан гэдгийг онцолсон болно.
 
Тамгын газар