Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.02.05-02.09).

2018 оны 02 дугаар сарын 05                                                                    Даваа гараг
 
10:00
1. О.Тунгалагдолгионд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч О.Тунгалагдолгионд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 02 дугаар сарын 06                                                                    Мягмар гараг
 
13:30
1. Г.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Г.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 02 дугаар сарын 07                                                                   Лхагва гараг
 
10:00
1. Д.Болджаргалд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Болджаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Болджаргалд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагчшүүгч: Д.Бавуу,
шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхтуяа
 
2018 оны 02 дугаар сарын 08                                                                    Пүрэв гараг
 
10:00
1.З.Жаргалсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...регистрийн УР67071611 дугаартай...” гэснийг “...регистрийн УР67011611 дугаартай...” гэж өөрчлөлт оруулан залруулга хийж шийдвэрлэв.  
 
11:00
2. Б.Хишигдэлгэр холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Хишигдэлгэрт холбогдох шүүх хуралдааныг шинжээчийн дүгнэлт гартал хойшлуулж, дахин шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэргийг  Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Б.Хишигдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 02 дугаар сарын 09                                                                    Баасан гараг
 
10:00
1. Б.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Одгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
11:00
2. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Төрболдод холбогдох шүүх хуралдааныг дахин шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Т.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
12:00
3. И.Зинамядарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч И.Зинамядарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг