Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид Нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт зориулсан “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа. 
 
 
Тус уулзалт-ярилцлагад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3 шүүгч, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2 шүүгч, Төв аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс 6 шүүгч, нийт 19 шүүгч оролцлоо.
 
 
Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийн үндэслэлт байдал болон бусад сэдвүүдээр мэдээлэл хийж, уулзалт-ярилцлагад оролцогчдоос хууль хэрэглээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэж, харилцан ярилцлага өрнүүлснээр өндөрлөв.
 
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР