Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шүүн таслах ажиллагааны 2018 оны I дүгээр улирлын мэдээг танилцуулаа.

Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Буян-Налайх” радио, телевизийн эфирээр цацлаа.
 
 
Уг хэвлэлийн бага хуралд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нар оролцлоо.
 
 
Хэвлэлийн бага хурлын үеэр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээ болон тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2018 оны 1 дүгээр улирлын мэдээг тус тус иргэд, олон нийтэд мэдээллээ.
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР