нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Багахангай Налайх дүүргийн шүүхээс нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж "Ахмадын баярын уулзалт”-ыг 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдөр тус шүүхийн сургалтын танхимд зохион байгууллаа.

    Уулзалтыг шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх нээж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс Тамгын газрын дарга Э. Батмөнх  нар ахмадууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.