Ерөнхий шүүгч нар томилогдлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай зарлигаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Х.Ганболд, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Л.Энхбилэг нар томилогдлоо. Шинээр томилогдсон ерөнхий шүүгч нарт шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр нийт шүүгч, ажилтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Мөн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Бавуу, З.Түвшинтөгс нар шинээр томилогдсон ерөнхий шүүгч Х.Ганболд, Л.Энхбилэг нарт шүүхийн тамга, тэмдгийг хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР