Дотоод сургалт зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны дагуу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ээлжит сургалтыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар “Төрийн албаны хууль” /шинэчилсэн найруулга/, тус хуульд орсон шинэлэг зохицуулалт, холбогдох дүрэм журам” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтанд шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүллээ.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР