Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.03.13)

 2019 оны 03 сарын 13 өдөр                                                                     Лхагва гараг

10:00

1. Б.Итгэлтэд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Итгэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Итгэлтэд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 8 сараар хасч, 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Итгэлтэд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, учруулсан гэм хорын хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ