Ээлжит дотоод сургалт зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ээлжит сургалтыг МХХ-ны гишүүн, хуульч өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийг урьж “Хувь хүний хөгжил-манлайлал” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтанд шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд бүрэн хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүлж идэвхтэй оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч, сургалтыг чөлөөт-сонирхолтой байдлаар удирдан явуулж, мэдлэгээ харамгүй хуваалцсан МХХ-ны гишүүн, хуульч өмгөөлөгч Б.Чулуунгэрэлдээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.