Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид шүүхтэй танилцлаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн 9-р ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус ажлын хүрээнд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Алтанцэцэг төгсөх ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагаа болон шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны танхимуудыг танилцуулж, тэдний сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцлага өрнүүллээ.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР