Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.12)

 2019 оны 04 сарын 12 өдөр                                                                   Баасан гараг

10:00

1. Б.Отгонбаяр, О.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Отгонбаяр, О.Ганбаатар нарыг шүүхэд шилжүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Отгонбаяр, О.Ганбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

11:00

2. Б.Батдоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Б.Батдоржид холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батдоржид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

12:00

3. М.Далелханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: М.Далелханд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Далелханд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ