Сургалт-уулзалт зохион байгууллаа.

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр, шүүгчийн туслах М.Энхчимэг нар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн албан хаагчдад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сургалт-уулзалтыг зохион байгууллаа.

            Тус сургалт-уулзалтаар шүүгчийн туслах М.Энхчимэг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” /шинэчилсэн найруулга/ хуулиар сургалт хийсэн бөгөөд тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хариуцсан албан хаагч нартай уулзалт-ярилцлага өрнүүлж, цаашид шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран хийх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

Сургалтанд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн удирдлага, албан хаагчид, хорооны хэсгийн байцаагч нар бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдлаа.

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР