Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.05.09)

 2019 оны 05 сарын 09 өдөр                                                                         Пүрэв гараг

 

10:00

1. Н.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал Н.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Н.Даваасүрэнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Даваасүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас 8 цагийг хасаж, биечлэн эдлэх ялыг 492 цагаар тогтоож шийдвэрлэв. 

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

10:00

1. Ц.Бямбатөрд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Бямбатөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбатөрд сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбатөрд оногдуулсан 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 87 түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.