Шүүгчид тамга, тэмдэг гардуулан өглөө.

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгаланг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсонтой холбогдуулан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч П.Баясгалангийн товч намтрыг танилцуулж, шүүхийн тамга, тэмдгийг хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шилжин томилогдсон шүүгч П.Баясгаланд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг нар баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

   

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР