Спортын тэмцээн зохион байгууллаа.

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудынхаа дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Шилжин явах цом”-н төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

          Тус тэмцээнд нийт 5 багийн 30 гаруй тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорин оролцсоноос шүүгч З.Түвшинтөгс ахлагчтай баг, тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цом, мөнгөн шагналын эзэд болсон бол шүүгч Д.Чинзориг ахлагчтай баг, тамирчид дэд байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдлаа.

        Тэмцээнд амжилттай оролцсон шүүгч, ажилтнууддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР