Ээлжит дотоод сургалт зохион байгууллаа.

          Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны дагуу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ээлжит сургалтыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр зохион байгууллаа. Өнөөгийн нийгмийг цочроож буй тус сэдвийн хүрээнд иргэн, хувь хүнийхээ хувьд болон хуулийн байгууллагад ажилладаг ажилтны мэдвэл зохих мэдлэг, мэдээллийг өгсөн сонирхолтой сургалт боллоо. Тус сургалтанд шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүллээ.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР