Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнд оролцлоо.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Эрүүгийн хэрэг болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд тус дүүргийн хуулийн байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулсан ба тус зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавигдах прокурорын хяналт, хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцаж учирч буй хүндрэл, бэрхшээл, алдаа, зөрчил тэдгээрийг таслан зогсоох мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үндэслэлтэй явуулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хуулийн зөв хэрэглээг хэвшүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

Тус зөвлөгөөнд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Налайх, Багахангай дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шинжилгээний хэсэг зэрэг албан байгууллагууд оролцлоо.

 

 

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР