Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

           Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг Багахангай дүүргийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

 

Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Хүслэн, шүүгчийн туслах М.Энхчимэг, Э.Алтанцэцэг, Э.Ихэрбаяр, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Багахангай дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг иргэдэд танилцуулж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нар эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлж, шүүгчийн туслахууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага, материалаар ханган ажиллаж шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэлээ.

Мөн тус нээлттэй хаалганы өдөрлөгт Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын төлөөлөл хамтран оролцож иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч ажилласан бөгөөд Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, шуурхай хүргэх, иргэдийг идэвхтэй оролцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР