ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүгч, ажилтнуудын биеийн тамир, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд волейболын аварга шалгаруулах тэмцээнамжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 4 баг оролцсоноос Ч.Баярсайхан ахлагчтай "Цоглог” баг 1 дүгээр байр, Д.Чинзориг ахлагчтай "Шонхор” баг 2 дугаар байр, О.Баатархүү ахлагчтай "Соёмбо” баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.