ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны талаар: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх иргэд, байгууллагаас нийт 844 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 30 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 748 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 508 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 240 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэжээ. Эвлэрүүлэн зуучлагч 83 өргөдөл хүлээн авч, 9 өргөдлийг буцааж, 35 өргөдлийг талууд эвлэрснээр шийдвэрлэсэн байна.

ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА УТАС: 7023-3880