Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.01.12-2015.01.15)

2015.01.12
1. Ш.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Ш.Өлзийбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
 
2. Ж.Данаасүрэн, Э.Болдбаяр  нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Данаасүрэнд 3 жил 6 сар, Э.Болдбаярт 3 жил 6 сархорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Данаасүрэн, Э.Болдбаярт нарт оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
3. Г.Дуламсүрэн, Э.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Дуламсүрэн, Э.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
 
2015.01.15
4. Ш.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар Ш.Ууганбаярт 3 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул