Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.02.04)

2015.02.04 
1. Х.Туяагийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн шүүгч: Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
 
2. А.Чанцалын нэхэмжлэлтэй Л.Цэнгэлтогтоход холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  иргэний хэрэг
Шийдвэрлэсэн шүүгч: Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
 
3. Т.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Наранцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн шүүгч: Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй бролгов. 
 
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа