Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.11.16-11.20)

2015 оны 11 дүгээр сарын 18                                                                                                Лхагва гараг
 
10:00 цаг
1. Н.Болотхаанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Болотхаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жил 8 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
 
2015 оны 11 дүгээр сарын 20                                                                                                Баасан гараг
 
09:00 цаг
1. Д.Нямсүрэн, Г.Хишигжаргал, Ч.Сайханцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Д.Нямсүрэн, Г.Хишигжаргал, Ч.Сайханцэцэг нарт холбогдох 2015 0108 0094 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаав.
Шүүгч Д.Бавуу
 
 
Шүүх хуралдааны тойм гаргасан:                                   Н.Гэрэлтуяа