Ахмад шүүгчдээ алдаршууллаа

            Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн салбар хороо 2015 онд “Ахмад шүүгчдээ алдаршуулъя”  уриа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
 
 
            Энэ ажлын хүрээнд шүүгч, ажилчид шүүхийн байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад шүүч Дансрангийн Бавуу, 24 дэх жилдээ ажиллаж байгаа шүүгч  Данжаадын Уранчимэг нарын “Хөдөлмөр алдар”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
 
 
 
              Салбар хорооноос ахмад шүүгчдийнхээ хөдөлмөр бүтээл, залуу үедээ үлгэр дууриалал болж явдгийг бахархаж  “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр шагнуулав.
 
             
            Уг ажиллагаанд  Монголын шүүгчдийн холбоог төлөөлж  Холбооны гүйцэтгэх захирал Монгол улсын гавъяат хуульч, ахмад шүүгч М.Дамирансүрэн оролцож  шүүгч Д.Бавуу, Д.Уранчимэг нарт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, Шүүгчдийн холбооноос урамшуулсан үнэ бүхий зүйлийг гардуулан өгч, өөрийн сургамж үгийг залуу үедээ захиж хэллээ.
 
           
                Мөн ахмад шүүгч Д.Бавуу, Д.Уранчимэг нар өөрсдийн ажил амьдралын түүхийг залуучуудад дурсан ярьж сэтгэлээ хуваалцав.