"Гэрч, хохирогчийг хамгаалах тухай" сургалт зохион байгууллаа.

Тахарын Ерөнхий газрын "Гэрч хохирогчийг хамгаалах газар"-аас "Гэрч, хохирогчийг хамгаалах тухай" сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтад Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүгчийн туслахууд, Тамгын газрын дарга, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар болон Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ажилтнууд оролцлоо.
 
 
Мөн 2014, 2015 онуудад гэмт хэргийн гэрч, хохирогчоос хамгаалуулах хүсэлт ирүүлснээр гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа явуулж, энэ ажиллагааг анхлан хийхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байсан болон гэрч, хохирогчийг хамгаалах арга техникийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
 
 
Уг сургалт хэлэлцүүлгийн үеэр шүүгч, ажилтнууд, цагдаагийн албан хаагчдын асуусан асуултад хариулж, ярилцлага өрнүүлэн санал солилцлоо.
 
 
Шүүхийн тамгын газар