2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАН

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАН
 
 
 
 
 
 
 
 
2016 оны 06 дугаар сарын 06                                                                                                                                Улаанбаатар хот
 
1.1.Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
 
Тус шүүх 48 хүнд холбогдох 36 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 25 хүнд холбогдох 23 хэргийг шийдвэрлэсэн байна.
 
Өнгөрсөн оны хагас жилтэй харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 62 хэргээр буюу 72.9 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 78 буюу 75.7 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
 
Ял шийтгүүлсэн нийт 25 хүний 4 буюу 16 хувь нь эмэгтэй, 1 буюу 4 хувь нь насанд хүрээгүй этгээд, 36 хувь буюу 9 хүн урьд нь ял шийтгүүлж байсан, 40 хувь буюу 10 хүн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 8 хувь буюу 2 хүн гэмт хэрэг давтан үйлдсэн байна.
 
2016 оны хагас жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо, ял шийтгүүлэгсдийг 2015 оны мөн үетэй харьцуулж үзвэл:
 
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл:
 
 
Тус шүүх 2016 оны хагас жилд нийт ял шийтгүүлэгсдийн 19 буюу 76 хувьд хорих, 2 буюу 8 хувьд торгох, 3 буюу 12 хувьд албадан ажил хийлгэх, 1 буюу 4 хувьд  баривчлах ял тус тус оногдуулжээ.
 
Хорих ялаар шийтгүүлэгсдийн 8 буюу 42.1 хувьд нь хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны хагас жилээс 69.2 хувиар буурсан байна.
 
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 8 ялтны 4 буюу 50 хувийг жирийн дэглэмтэй хорих ангид, 4 буюу 50 хувийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
1.2. Шүүн таслах бусад ажлын талаар
 
2016 оны хагас жилд захиргааны арга хэмжээ авахуулахаар шилжүүлсэн 137 хүнд холбогдох 128 материалыг хүлээн авч, 48 хүнийг 655.000 төгрөгөөр торгож, 89 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.
 
2016 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн захиргааны зөрчлийн хэргийг 2015 оны мөн үетэй харьцуулбал:
 
Захиргааны зөрчлийн хэрэг өмнөх оныхоос 127 буюу 49.8 хувиар буурсан байна.
 
Давж заалдах шатны шүүхэд 2 шийтгэвэр хянагдаж, 2 шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
 
Мөн 2016 он хагас жилийн байдлаар тус шүүх 18 сэжигтэн яллагдагчийг цагдан хорих зөвшөөрөл олгож, нийт 9 яллагдагчийн хорьж мөрдөх хугацааг сунгажээ.
 
1.3. Шүүн таслах ажлын чанарын талаар
 
Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт 23 эрүүгийн хэргийн 9 буюу 39.1 хувь нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, 3 буюу 13 хувь нь хяналтын шатны шүүхэд тус тус хянагдсан байна.
 
Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
 
 
Давж заалдах шатны шүүхээр хянагдсан нийт 9 хэргийн 66.7 хувийг хэвээр, 22.2 хувийг нь өөрчилж, 11.1 хувийг хүчингүй, хяналтын шатны шүүхээр хянагдсан нийт 3 хэргийн 66.7  хувийг хэвээр, 33.3 хувийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
 
 
____oOo____