Хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болов.

Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Тэрэлж буман тур” ХХК-ны байранд зохион байгуулав.
 
 
Уг зөвлөгөөнд дүүргийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, хороодын Засаг дарга нар, холбогдох бусад хүмүүс оролцож, Налайх дүүргийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг 2016 оны мөн үетэй харьцуулсан дүгнэлт, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, байгаль хамгаалах журмын зөрчлийн гаралт, шалтгаанаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
 
 
Зөвлөгөөнд  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч нар оролцож, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”,” Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх мэдээ мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчдын асуултад хариулт өглөө.
 
Зөвлөгөөнд оролцогчид харилцан ярилцаж,санал солилцов.